Монголын ахмадын холбоо


Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоолын хүрээнд жил бүр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоотой гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Гэрээний үндсэн чиглэл:

Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ахмад настныг нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах, хөдөлмөр эрхлэх боломж бий болгох, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгэмд насжилтын талаар эерэг хандлага, зан байдлыг бий болгох талаарх Засгийн газрын бодлого, шийдвэрийг сурталчлах, ахмад настны бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх,  ахмад настан бүрт хүрч ажиллан тэдний санал, сэтгэгдлийг сонсох чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Монголын ахмадын холбооны үйл ажиллагааны чиглэл: 

Монголын нийт ахмад настнуудын нийтлэг эрх ашиг, эрүүл мэнд, аятай тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах, Ахмад настны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан төр, засгийн хууль, тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, халамж, хөнгөлөлт, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, Чингисийн Өргөн чөлөө -3, Монгол TV байр 6 давхар, Улаанбаатар хот, Монгол улс.

Утас: 976-11-329692

Цахим хуудас: http://maep.mn/

 

Дээш