ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШАЛГУУР, БОЛЗОЛ, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТӨСӨЛ, ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧААС ТӨЛӨХ ТӨЛБӨРИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНД САНАЛ АВЧ БАЙНА.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтад ”Хүүхэд харах үйлчилгээний шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам, эцэг, эх, асран хамгаалагчаас төлөх төлбөрийн дээд хэмжээг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно” гэж заасан. 

Хуулийн хэрэгжилтийг хангах, хуульд тусгагдсан зохицуулалтуудыг нарийвчлан зохицуулах хүрээнд дээрх журмын төслийг шинэчлэн боловсрууллаа. 

Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа Oinbayar@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШАЛГУУР, БОЛЗОЛ, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТӨСӨЛ
Дээш