СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Сонгон шалгаруулалтын нэр:
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь дараах шинжээч болон төрөлжсөн мэргэжлийн эмчийг сонгон шалгаруулна.
Сонгон шалгаруулалтын дугаар: СШ-22/01
· Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын шинжээч эмчид Сэтгэц, Дотор, Мэдрэл, Гэмтэл согог судлалын төрөлжсөн мэргэжлийн эмч тус бүр-1, нийт 4 эмчийг;
· Сэтгэцийн өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисст Сэтгэцийн мэргэжлийн эмчээр ажиллах 4 эмчийг;
· Мэргэжлээс шалтгаалсан өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисст Дотор, Мэдрэл, Мэс засал, Дүрс оношилгооны төрөлжсөн мэргэжлийн эмч тус бүр-1, нийт 4 эмчийг тус тус сонгон шалгаруулж байна.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын шинжээч эмч нь хамтарсан болон дахин магадлалд оролцох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах, хөндлөнгийн үнэлгээ, судалгаа шинжилгээ хийх;
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмч нь даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцож хамтарсан шийдвэр гаргах, зөвлөмж өгөх,судалгаа шинжилгээ хийх чиг үүрэг бүхий салбар, орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд ажиллах үндсэн чиг үүрэгтэй ажиллана.
Сонгон шалгаруулалтад оролцох эмч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
· Эмчлэх эрхийн лицензтэй;
· Анагаах ухааны магистраас дээш боловсролын зэрэгтэй;
· Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял эдэлж байгаагүй;
· Эмчийн мэргэжлийн зэрэгтэй;
·