“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багш”-ийн сертификат гардууллаа





ХАБЭА-н сургагч багшийн сургалтын хөтөлбөрийн зорилго нь ХАБЭА-н асуудлаар хичээл заах багш, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтанд насанд хүрэгчдийн сургалтын онцлог, заах арга зүй, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, сургалт явуулахад шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшүүлэх юм.
ХНХЯ-наас 2019 оны 12 сард БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг КОША-тай хамтран ХАБЭА-н сургагч багшийн сургалтыг зохион байгуулж 28 сургагч багш бэлтгэснээс хойш хэд хэдэн сургалтыг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар нийт 84 сургагч багш бэлтгээд байна.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багш”-ийн сертификат гардуулах үйл ажиллагаа ХНХЯ-нд болж, тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, ХАБЭА-н хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат нар оролцож сертификат гардууллаа.