Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2021 оны онцлох 31 ажлыг цувралаар хүргэж байна 1✅
Онцлох ажил
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны “Хяналт, шалгалтын аян зохион байгуулах тухай” тушаалын дагуу “Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян”-ыг Улсын хэмжээнд зохион байгууллаа. Аяны хүрээнд нийт давхардсан тоогоор 92.9 мянган даатгуулагчийг хамруулан шалгаж, 2.0 мянга гаруй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг цуцлах буюу зогсоох арга хэмжээ авлаа.
Даатгуулагчийн ердийн өвчин болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах харилцааг зохицуулсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг боловсруулж, Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар тогтоолоор шинэчлэн батлуулсан билээ.