ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ УРИЛГА

НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 10 дугаар тайлан, илтгэлийг шинэчлэн боловсруулах,  Монгол улсын ээлжит тайлан, илтгэлийг конвенцийн хороонд хамгаалах үе шат хүртэл хамтран ажиллах зөвлөхийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. 

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХҮРЭЭ

        Монгол Улсын ээлжит 10 дугаар тайлан,  илтгэлийн төслийг шинэчлэн бэлтгэж, 2020-2021 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг боловсруулах, орчуулах, 2022 оны 02 дугаар сард Конвенцийн хороонд тайланг хамгаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд:

Зөвлөх нь дараах ажлыг гүйцэтгэнэ.

  • Салбар дундын уялдаа холбоог ханган ажиллах;
  • Конвенцийн илтгэлтэй холбоотой хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах;
  • Монгол Улсын ээлжит 10 дугаар тайлан, илтгэлийн төслийг шинэчлэн боловсруулах;
  • Конвенцийн хороонд хамгаалах шат хүртэл ХНХЯ-тай хамтран ажиллах;

 ЗӨВЛӨХИЙН УР ЧАДВАР, СОНГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

        Зөвлөх нь дор дурдсан чиглэлээр мэргэшсэн байна.Үүнд:

 Боловсрол: 

1)    Хууль зүй, нийгмийн салбарын чиглэлээр магистр зэрэгтэй;

2)    Хүн амын бүлгүүд, хохирогч хамгааллын  чиглэлээр мэргэшсэн;

3)    Нийгмийн ажил, сэтгэл зүй, боловсрол судлалаар мэргэжил дээшлүүлсэн; 

Туршлага:

1)    Эмэгтэйчүүд, гэр бүл, нийгмийн хамгааллын чиглэлээр ажилласан туршлагатай байх;

2)    Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэр бүлтэй ажилласан  туршлагатай байх;

3)    Гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхлэж байсан туршлагатай байх;

4)    Гарын авлага,  арга зүй боловсруулж, хэрэгжүүлсэн туршлагатай байх;

5)    Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

6)    Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийн тайланг боловсруулсан, ажлын хэсэгт ажиллаж байсан бол давуу тал болно;

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1)    Уг ажлыг хийх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт;

2)    Зөвлөхийн товч танилцуулга;

3)    Мэргэжил, мэргэшил, мэдлэгийг нотлохуйц баримтууд, Үүнд: Диплом, сертификат, гэрчилгээний хуулбар;

 

Зөвлөх үйлчилгээнд оролцох сонирхол болон холбогдох материалыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 14 цагаас 00 минутаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүн амын хөгжлийн газар, Улаанбаатар -15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний байгууллагын гудамж-5, 2 давхар 201 тоот өрөө, утас: 261415 хаягаар ирүүлнэ.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Дээш