Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх судалгааг 2021 оны 9-11 дүгээр сард үндэсний хэмжээнд зохион байгуулж байна
Насжилтын талаарх Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээний сайн дурын судалгааг 2021 оны 9-11 дүгээр сард үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд 2 дахь ажлын хэсгийн хурлыг зохион байгууллаа.
Насжилтын талаарх Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө нь 2002 онд зохион байгуулагдсан Насжилтын талаарх дэлхийн хэмжээний хоёр дахь чуулга уулзалтаас гарсан бөгөөд дэлхийн хүн ам, насжилтын талаарх удирдамж бичиг юм. Уг баримт бичиг нь “Ахмад настан ба хөгжил”, “Ахмад настны эрүүл мэнд, сайн сайхан аж байдлыг дээшлүүлэх”, “Ахмад настанд ээлтэй орчин бий болгох” гэсэн 3 гол тэргүүлэх чиглэлээс бүрддэг.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Нийгмийн Хөгжлийн Комиссын 61 дэх хуралдаанаар энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтэд дэлхийн хэмжээний 4 дэх хяналт-шинжилгээ, үнэлгээг 2023 онд хийх болсонтой холбоотой хийгдэж байгаа. Ахмад настан ба хөгжлийн чиглэлээр 8 асуудал, эрүүл мэнд, сайн сайхан байдлын чиглэлээр 6 асуудлыг хамарч байгаа бөгөөд нийт 50 гаруй асуултын дагуу 20 гаруй байгууллагаас холбогдох хариултыг авч нэгтгэн ажиллав.
Судалгааны тайланг НҮБ-ийн Ази, номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисст илгээх юм.