Дэлхийн банкны Нийгмийн хамгаалал, ажил эрхлэлтийн багийнхантай цахим уулзалт зохион байгууллаа
uploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Дэлхийн банкны Нийгмийн хамгаалал, ажил эрхлэлтийн багийн төлөөлөлтэй цахимаар уулзлаа.
Уг уулзалт нь Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл"-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2021 оны 11 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд ХНХЯ болон харьяа байгууллагуудад ажилласан томилолтын багийнхантай хийсэн дүнгэлт уулзалт байв.
Уулзалтын үеэр томилолтын багийнхан нь "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл" болон "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн хэрэгжилтийн явцын талаар цуглуулсан мэдээлэл болон гол ололт амжилт, тулгарч байгаа бэрхшээлийн талаар танилцуулж, харилцан санал солилцлоо.
Уулзалтад ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бөгөөд төслийн захирал С.Дамбий, томилолтын багийг ахалж байгаа Дэлхийн банкны Эдийн засагч Янг Хуан, Нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Н.Монголмаа, Эдийн засагч Наталя Милан болон холбогдох бусад төлөөллүүд оролцлоо.
Дээш