Дэд сайд С.Зулпхар “Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын хамтарсан удирдах хороо”-ны 6 дугаар хуралд оролцлоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын хамтарсан удирдах хорооны 6 дугаар хуралд оролцов.
Уг хурал нь ирэх 5 жилд Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын хамтран ажиллах цар хүрээг тодорхойлох “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийг боловсруулах асуудлаар санал солилцоход чиглэлээ.
Хуралд оролцох үеэр дэд сайд С.Зулпхар 2017-2022 оны “НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ”-ний чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар товч мэдээлэл хийв.
Мөн тэрбээр шинээр боловсруулахаар ажиллаж байгаа “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичигт хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын чиглэлээр тусгаж болох үйл ажиллагааны талаар саналаа илэрхийлсэн юм.
Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: