Эдийг засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон улсын Пакт
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, СОЁЛЫН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200А (XXI) дугаар тогтоолоор баталж, 1976 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон*
Энэхүү Пактад оролцогч улсууд,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмын дагуу хүн төрөлхтөний бүлийн бүх гишүүнд угаас заяасан нэр төр болон тэдний тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс болохыг анхааралдаа авч,
эдгээр эрх нь хүнд угаас заяасан нэр төрөөс үүдэн гарч байгааг хүлээн зөвшөөрч,
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар хүн бүр эдийн засаг, нийгэм соёлын эрхээ улс төр, иргэний эрхийн адил эдлэх нөхцлөөр хангагдсан үед л айх аюулгүй, гачигдах зүйлгүй байх чөлөөт бие хүний туйлын хүслэн биелэгдэхийг хүлээн зөвшөөрч,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм ёсоор улсууд хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэх хийгээд сахих явдлыг хөхиүлэн дэмжих үүрэгтэйг анхааралдаа авч,
хувь хүн бүр бусад хүн болон хамт олныхоо өмнө үүрэг хүлээхийн сацуу энэхүү Пактад хүлээн зөвшөөрсөн эрхийг хөхиүлэн дэмжүүлэх, сахиулах ёстойг анхааралдаа авч,
дор дурдсан зүйлийг тохиролцов: