ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ УРИЛГА - Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрнаас үзүүлэх үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн удирдамж, гарын авлага боловсруулах зөвлөх

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалан байрлуулах чиг үүрэг бүхий Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрнаас үзүүлэх үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн удирдамж, гарын авлага боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХҮРЭЭ

Зөвлөх нь дараах  ажлыг 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ.

  1. Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрнаас үзүүлж буй үйлчилгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй эсэхэд судалгаа хийх. 
  2. Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрнаас үзүүлж буй үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгоход чиглэсэн удирдамж болон гарын авлага боловсруулах.
  3. Олон улсын сайн туршлагыг судалж өөрийн орны онцлогт тохируулсан шинэлэг арга зүйд үндэслэсэн байх.  

ЗӨВЛӨХИЙН УР ЧАДВАР, СОНГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

        Зөвлөх нь дор дурдсан чиглэлээр мэргэшсэн байна.Үүнд:

Боловсрол: 

1)    Нийгмийн чиглэлээр магистр зэрэгтэй;

2)    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах чиглэлээр мэргэшсэн;

3)    Нийгмийн ажил, сэтгэл зүй, боловсрол судлалаар мэргэжил дээшлүүлсэн; 

Туршлага:

1)    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр ажилласан туршлагатай байх;

2)    Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэр бүлтэй ажилласан  туршлагатай байх;

3)    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхлэж байсан туршлагатай байх;

4)    Гарын авлага,  арга зүй боловсруулж, хэрэгжүүлсэн туршлагатай байх;

5)    Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

6)    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажилладаг,  улсад мэргэжил дээшлүүлсэн бол давуу тал болно;

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1)    Уг ажлыг хийх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт;

2)    Зөвлөхийн товч танилцуулга;

3)    Мэргэжил, мэргэшил, мэдлэгийг нотлохуйц баримтууд, Үүнд: Диплом, сертификат, гэрчилгээний хуулбар;

4)    Ажил гүйцэтгэх төлөвлөгөө, төсөв;

 

Зөвлөх үйлчилгээнд оролцох сонирхол болон холбогдох материалыг 2021 оны 10 дугаар  сарын 07-ний өдрийн 14 цагаас 00 минутаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүн амын хөгжлийн газар, Улаанбаатар -15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний байгууллагын гудамж-5, 2 давхар 201 тоот өрөө, утас: 261415 хаягаар ирүүлнэ.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Дээш