“Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт-08”-ыг боловсронгуй болгох ажлын хэсгийн эхний хурлыг цахимаар зохион байгууллаа
“Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт-08”-ыг боловсронгуй болгох зорилгоор өнөөгийн нөхцөл байдлыг судлан, санал боловсруулж, шийдэл гаргаж ажиллахаар ажлын хэсгийн эхний хурлыг өнөөдөр цахимаар зохион байгуулав.
Тус Ажлын хэсгийг ХНХ-ын дэд сайд С.Зулпхар ахлан ажиллах бөгөөд ажлын хэсгийн гишүүд болох салбарын ажил мэргэжлийн асуудал хариуцсан яамдын төлөөлөл, мэргэжлийн холбоодууд болон эрдэмтэн судлаачид хамтран 2021 ондоо багтаан барилга болон зам тээврийн мэргэжлийн ангиллыг хянан судалж, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулахаар төлөвлөж байгааг танилцуулав. Мөн цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ажлын хэсгийн гишүүд санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ. Түүнчлэн иргэд ажил мэргэжлийн ангиллын талаарх мэдээллийг www.yamat.mlsp.gov.mn хаягаар авах боломжтой.