Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, тэтгэврийн шинэчлэлийг эхлүүллээ


Даатгуулагч бүр “хагас хуримтлалын нэрийн данс”-тай болов. Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 1.2 сая иргэн “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай болж нийт 214.8 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлалт үүсгэлээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан томилогдсон даруй нийгмийн даатгалын алдагдсан мөнгийг олж авах, нийгмийн даатгалын санг эрсдэлд оруулсан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт албан ёсоор гомдол гаргасан. Ингэснээр Капитал банк, Чингис хаан банкнаас нийт 207.77 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулах шүүхийн шийдвэр гарч, 53 тэрбум төгрөгийг нь мөнгө болон хөрөнгөөр барагдуулж, нийгмийн даатгалын сандаа төвлөрүүллээ. Мөн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Олон нийтийн хяналтын зөвлөл, Орон тооны бус мэргэжлийн хороог байгуулж, сангийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах мэргэжлийн багийг нээлттэй сонгон шалгаруулж, томилсон. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг системийн нөлөө бүхий 4 банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулж, 105 тэрбум төгрөгөөр өсөх боломжийг бүрдүүллээ.  Энэхүү банкуудтай байгуулсан гэрээний дагуу 5 дугаар сарын хүү болох 8.6 тэрбум төгрөгийг хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулаад байна.

Дээш