Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна


Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн төсөлд тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийж, олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг боломжийг нээнэ. Ажил олгогчдын төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс хоёр хүртэл хувийг хөнгөлнө. Иргэний төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс дөрөв хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлуулна. Мөн оюутан, залуучууд, ахмад настнууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.  

Дээш