ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг харуулсан дээрх тоо баримт, үндэслэлүүдээс харахад нэг талаас дан ганц улсын нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврээр даатгуулагч ирээдүйн амьжиргааны зардлаа бүрэн хангах боломжгүй, нөгөө талаас насжилт хурдацтай өсөх үед төр дангаараа тэтгэврийн сангийн алдагдлыг бүрэн хариуцахад хүндрэлтэй байхаар байна.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д “нийгмийн даатгалын хууль тогтоомжийг шинэчилж даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэн, хуримтлалын нэгдсэн сан байгуулагдан иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийгдэнэ.” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ.” гэж тус тус заасан.

Иймд даатгуулагчдад олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бий болгох, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулав.

Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа тус яамны Бодлого, төлөвлөлтийн газар, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт болон batjargal@mlsp.gov.mn, orkhon@mlsp.gov.mn, bodigerel@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс хуулийн төслийг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
Дээш