“Үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийн жагсаалт”-ыг шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 2.8 хүртэл хувиар ялгавартай тогтоох бөгөөд ялгавартайгаар шимтгэл төлөх ажил олгогчийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтооно” гэж заасныг үндэслэн Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолоор баталсан үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийн жагсаалтыг шинэчлэн батлах тогтоолын төсөлд санал авч байна.
Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 319, А/160 дугаар хамтарсан тушаалаар баталсан эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалтай нийцүүлэн шинэчлэн боловсрууллаа.
Саналыг ХНХЯ-ны 314 тоот өрөөнд хулээн авах буюу undram@mlsp.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Утас:264624
Хавралт хэсгээс тушаалын төслийг татаж авна уу.