ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сантай (НҮБХАС) хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тус яам нь Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоотой хамтран хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын ажлын байрны бэлгийн дарамтын талаарх эрх үүргийг тодорхойлж, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, ажлын байрны бэлгийн дарамтаас ангид байх орчин бүрдүүлэх, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдох харилцааг төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д тусгахад удирдамж болгон ашиглахад зориулсан “Үлгэрчилсэн заавар”-ыг батлаад байна.

Энэхүү “Үлгэрчилсэн заавар”-ыг олон нийтэд сурталчлан таниулах,төр, хувийн хэвшлийн “Хөдөлмөрийн дотоод журам”-д тусгуулах чиглэлээр онлайн платформыг /цахим сургалтын платформ, олон нийтэд зориулсан платформ/ ашиглан шинэлэг байдлаар олон нийтэд хүргэх, видео, контент, постер хийх, олон нийтэд хүргэх нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах зэрэг болно.

Зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах ажлын хэсэг материал ирүүлсэн байгууллагуудын гүйцэтгэх ажлын агуулгатай танилцаж, шалгаруулалтын үр дүнг үндэслэн шалгарсан байгууллагатай гэрээ байгуулна.

Зөвлөх үйлчилгээнд оролцох сонирхол болон холбогдох материалыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагаас 00 минутаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүн амын хөгжлийн газар, Улаанбаатар -15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж-5, 2 давхар 201 тоот өрөө, утас: 261415 хаягаар ирүүлнэ.

Дээш