Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хүрээг тэлэх бодлого баримталж байна
uploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Гадаад харилцааны яаманд болсон Монгол Улсаас гадаад орнуудад суухаар шинээр томилогдоод буй Элчин сайд нартай хийсэн өргөтгөсөн уулзалтад оролцов.
Уулзалтаар сайд А.Ариунзаяа Элчин сайдуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хоёр талт харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, Засгийн газраас манай салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.
Нэн ялангуяа сүүлийн жилүүдэд гадаад улсад оршин сууж амьдарч, ажиллаж, суралцаж буй Монгол Улсын иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хүрээг тэлэх бодлого баримталж буйг онцоллоо. Мөн энэ үеэр хамтын ажиллагааны талаарх зарим холбогдох мэдээлэл, танилцуулгыг Элчин сайд нарт өгөв.
Дээш