“Зардлын норматив шинэчлэн батлах тухай “ ХНХ-ын сайдын тушаалын төсөлд санал авч байна

Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэний хоол хүнс, хувцас, эм, ариун цэврийн болон хичээлийн хэрэглэгдэхүүний нэг хүнд ногдох зардлын норматив, эдэлгээний хугацаа, нас барсан иргэнийг оршуулах зардлын нормативыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн удирдлагын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд дараа төсвийн зарлагын норм, норматив болон төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоохоор тус тус заасан. 

Үүний дагуу Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 247/А/163 дугаар тушаалаар төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдах иргэний хоол, хувцас, зөөлөн эдлэл, ариун цэврийн болон хичээлийн хэрэглэлийн нэг хүнд ногдох зардлын норматив, эдэлгээний хугацаа, асрамжийн газарт зайлшгүй байх эмийн жагсаалт, нас барсан иргэнийг оршуулах зардлын  хэмжээг тус тус батлан асрамжийн үйлчилгээнд мөрдөж байна. Уг тушаалд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 52/А/20 дугаар тушаалаар өөрчлөлт оруулан 18 хүртэлх насны хүүхдийн хоногт хэрэглэх хоолны хэмжээ, илчлэгийг нэмэгдүүлсэн.

Харин бусад норм, норматив (хувцас, зөөлөн эдлэл, ариун цэвэр, хичээлийн хэрэгсэл )-ын хэмжээнд 2013 оноос хойш өөрчлөлт ороогүй тул насанд хүрэгсэд, хүүхдийн хоол, хувцас, зөөдөн эдлэл,  ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн хичээлийн хэрэглэгдэхүүний үнийг 2014-2020 оны хэрэглээний үнийн ерөнхий индексээр тооцон бараа, бүтээгдэхүүний нэгжийн үнийг 41.8 хувиар нэмэгдүүлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Зардлын норматив шинэчлэн батлах тухай” тушаалын  төслийг  шинэчилэн боловсрууллаа. 

Та бүхэн “Зардлын норматив шинэчлэн батлах тухай” тушаалын төсөлтэй  танилцан саналаа тус яамны Нийгмийн халамжийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт maichimeg@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Зардлын нормативыг шинэчлэх тушаалын төсөл
Дээш