Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн "Байгаль орчин ба нийгмийн удирдлагын хүрээ" гарын авлагыг танилцуулж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр "Онцгой
байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл" (ОБҮДХЭТ)-ийг 2020
оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн Байгаль орчин ба
нийгмийн удирдлагын хүрээ (БОНУХ) гарын авлагыг боловсруулан гаргалаа.
Дэлхийн банк өөрийн санхүүжүүлж буй төслүүдэд баримтлах байгаль орчин,
нийгмийн стандартуудыг тодорхойлж гаргасан байдаг. Энэхүү стандарт нь
байгаль орчин, нийгэмд сөрөг үр дагавар үзүүлэх үйл ажиллагаанаас урьдчилан
сэргийлэх, тэдгээрийн сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах, бууруулах
зорилготой. Төслийн БОНУХ-ний багц баримт бичигт Хөдөлмөрийн удирдлагын
журам, Дэлхийн банкны асбестын менежментийн удирдамж, Засварын ажилд мөрдөх
байгаль орчны үлгэрчилсэн дүрэм, Жижиг зээл олгохыг хориглох үйл ажиллагааны
жагсаалт зэрэг нийт 8 хавсралт баримт бичиг багтсан болно.
Байгаль орчин, нийгмийн удирдлагын хүрээний баримт бичгийг бүрэн эхээр нь
Англи, Монгол хэл дээр хавсралт хэсгээс татаж авна уу.