ХҮНСНИЙ ЭРХИЙН БИЧГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.6-д “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгоно, 2.5.7-д Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг тууштай бууруулна, 2.5.9-д Орлого багатай өрхийн ажил эрхлэхгүй байгаа насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэсэн зорилтууд туссан.

Үүний дагуу хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/235 дугаар тушаал, Техникийн шийдлийг хангах үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/28 дугаар тушаалыг тус тус баталсан. Ажлын хэсэг байгуулагдан журмын төслийг боловсруулсан

Тус журмыг шинэчлэн баталснаар хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болно.

Иймд та бүхэн холбогдох саналаа Altantulga@mlsp.gov.mn цахим хаягаар болон 51-262691 утасаар холбогдон өгнө үү.

Хавсралт хэсгээс журмын төслийг татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний журмын төсөл
Дээш