ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Хүүхдэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хүрээнд “Хүүхэд хамгааллын төсөв төлөвлөх, хуваарилах  аргачлал боловсруулах” зөвлөх 1, “Хүүхэд хамгааллын үйлчилгээний зураглал боловсруулах” зөвлөх 1, “Хүүхэд хамгааллын тухай хуулийн үр дагаврын болон тандалт судалгаа, мэдээллийг боловсруулж, төслийн бусад хуулийн нийцэл, нэмэлт өөрчлөлт боловсруулах, нөлөөллийн үнэлгээ хийх” зөвлөх 1 хүнийг тус тус сонгон шалгаруулна. 

Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Нийгмийн ажил, хүн ам, хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Нийгмийн ажил, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх; 
  • Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа дүн шинжилгээ хийх, хууль, дүрэм журам, хөтөлбөр боловсруулах ажилд оролцож байсан туршлагатай байх;
  • Уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх туршлагатай байх;
  • Зөвлөхийн боловсрол, эрдмийн зэрэг цол, ажлын туршлага, ажилласан жил, хийж гүйцэтгэсэн ажлын туршлага зэрэг нь харгалзан үзэх үзүүлэлт болно.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж  sarankhuu@mlsp.gov.mn цахим хаягаар болон ХНХЯ-ны 205 тоот өрөөнд 2021 оны 06 дүгээр сарын 20-ны өдрийн 17.30 цаг дотор ирүүлнэ үү. Үүнд: 

  • Анкет /CV/
  • Дипломын хуулбар
  • Өмнө хийж гүйцэтгэсэн 2 оос доошгүй ажлын талаар мэдээлэл

Холбогдох утас: 51-262453


ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

ГЭР БҮЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

Дээш