ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Хүүхэд хамгааллийн салбарын нийгмийн ажилтны эрх зүйн байдлыг сайжруулах
зорилгоор “Нийгмийн ажлын
үйлчилгээний стандарт, мэргэжлийн удирдлага, лицензжүүлэх журам эцэслэн
боловсруулах” зөвлөх 1, “Нийгмийн ажилтны эрх зүйн байдалд шинжилгээ, судалгаа хийх, хуулийн үзэл баримтлал,
үндэслэл, төсөл боловсруулах” зөвлөх 2 хүнийг сонгон шалгаруулна.
Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Нийгмийн ажил, хүн ам, хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Нийгмийн ажил, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
- Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа дүн шинжилгээ хийх, хууль, дүрэм журам, хөтөлбөр боловсруулах ажилд оролцож байсан туршлагатай байх;
- Уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх туршлагатай байх;
- Зөвлөхийн боловсрол, эрдмийн зэрэг цол, ажлын туршлага, ажилласан жил, хийж гүйцэтгэсэн ажлын туршлага зэрэг нь харгалзан үзэх үзүүлэлт болно.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж sarankhuu@mlsp.gov.mn цахим хаягаар болон ХНХЯ-ны 205 тоот өрөөнд 2021 оны 06 дүгээр сарын 18-ны өдрийн 17.30 цаг дотор ирүүлнэ үү. Үүнд:
- Анкет /CV/
- Дипломын хуулбар
- Өмнө хийж гүйцэтгэсэн 2 оос доошгүй ажлын талаар мэдээлэл
Холбогдох утас: 51-262453
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ
ГЭР БҮЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ
ГАЗАР