ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ 2021-2022 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭР
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээрийг Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөллүүд 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажуулав.
Энэ удаагийн Улсын хэлэлцээр нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралыг даван туулахад чиглэгдсэн, нийгмийн түншлэлийн талуудын хамтын ажиллагаа, ойлголцлыг илүү их шаардсан хэлэлцээр боллоо.
Нийгмийн түншлэгч талуудтай хамтран хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулах, цар тахлын үед ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжийн санхүүгийн дарамтыг багасгах, зорилтот бүлэгт чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, албан бус эдийн засгийн салбарт ажиллагчдын албан эдийн засгийн салбарт шилжихийг дэмжих зэрэг арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2022 оны Улсын хэлэлцээрийг Засгийн газар, нийгмийн түншлэгч талуудтай хамтран зохион байгуулна.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан иргэдийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт нэмэлт хэлэлцээрийн дагуу 2022 оноос нэмэгдүүлнэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийгэмд тогтвортой байдлыг хадгалах, Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин орлогыг нэмэгдүүлэх, ажиллагсдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд нийгмийн зөвшлийн талуудын оролцоо, тус хэлэлцээр ач холбогдолоо өгнө гэж үзэж байна.