Зохистой хөдөлмөрийн хэрэгжилтийг дэмжих асуудлаарх техникийн ажлын хэсгийн ээлжит цахим уулзалт боллоо
uploaded pictureУулзалтаар ОУХБ-аас дангаараа болон бусад донор болон олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны явц, хэрэгжилтийн байдал, цаашид анхаарах асуудлын хүрээнд танилцуулга хийж, оролцогчид санал бодлоо харилцан солилцлоо.
Өнөөдрийн байдлаар зохистой хөдөлмөрийн хэрэгжилтийг дэмжих, албан салбарын хөдөлмөр эрхлэлтийг албажуулах, тэнд ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малчдын нийгмийн хамгаалал зэрэг чиглэлээр ОУХБ-аас дагнан болон НҮБ, Европын Холбоотой хамтран хэрэгжүүлж буй нийт 4 төслийг танилцуулав.
Тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлогын газрууд, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Ажил олгогч Эздийн Нэгдсэн холбоо, Үндэсний Статистикийн Хороо болон яамны холбогдох харьяа байгууллагуудын төлөөлөл оролцов.
Оролцогчид дээрх төслүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хэрэгжилтийн байдал, цаашид уялдааг хэрхэн сайжруулах, цар тахлын үеийн нөхцөл байдлаас үүсч буй хүндрэл зэрэг чиглэлээр санал солилцож, эрчимжүүлэх тал дээр хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
Дээш