“Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журам”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20.3 дахь хэсэгт заасан “Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулаад байна. Шинэчлэн боловсруулсан журмын төсөлд санал авч байгаа тул тус яамны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтэст r.narantuya@mlsp.gov.mn цахим хаягаар саналаа ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс журмын төслийг болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.