“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН ОЙЛГОЛТ, ХАНДЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох, төрийн үйлчилгээг саадгүй авах боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн зургаан төвүүдийн ажилтан албан хаагчдыг мэдээлэл арга зүйгээр хангах, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран сургалт арга хэмжээг шат дараатайгаар зохион байгууллаа.
Сургалтаар “Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага” Дохионы хэлний анхан шатны мэдлэгийг зургаан төвд амжилттай зохион байгуулж халдвар хамгааллын дэглэм баримтлан 75 ажилтан албан хаагчдыг хамруулсан.
Цаашид алслагдсан дүүргүүд дэх үйлчилгээний албан хаагчид болон Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүртээмжийн үнэлгээ хийх, зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг хэрэгжүүлэх болно.
Монгол Улсын хэмжээнд Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2020 оны эцсийн байдлаар 108399 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас нийслэл Улаанбаатарт 35556 хүн амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд саадгүй оролцож, төрийн үйлчилгээ авах бүхий л боломжоор дэмжиж ажиллах нь аж ахуй нэгжүүдийн нийгмийн хариуцлага юм.
Дээш