Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны “Маягт, журам батлах тухай” 246/А/245 дугаар хамтарсан тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлаас 2020 онд баталсан “Алсын
хараа-2050”, “Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны
хөтөлбөр”-т туссан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн даатгалын санд
хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг нөхөх зааврыг Сангийн сайд,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны “Маягт, журам батлах тухай”
246/А/245 дугаар хамтарсан тушаалаар батлан мөрдүүлж
байна.
Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц
төлөвлөгөө”-нд тусгагдсан “Ажлын
байрыг дэмжих зээл” авах хүсэлт
гаргасан зээлдэгч (ажил
олгогч)-д
нийгмийн даатгалын байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн
тодорхойлолт гаргаж өгөх, мөн даатгуулагчийн төрөл, кодод нэмэлт, өөрчлөлт
оруулах зэрэг үндэслэлээр “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Сангийн
сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын төслийг
боловсруулаад байна.
Энэхүү хамтарсан
тушаалын төслийг баталснаар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бүртгэл
сайжирч, нийгмийн даатгалын үйлчилгээ чирэгдэлгүй, шуурхай болж, хууль
тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих нөхцөл бүрдэх ба ямар нэг нэмэлт зардал
гарахгүй юм.
“Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Сангийн сайд,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын төсөлд санал өгөх
бол orkhon@mlsp.gov.mn цахим шуудангаар
ирүүлнэ үү.
Тушаалын төслийг
хавсралт хэсгээс татаж авна уу.