ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.


Хүүхдийн эрхийн тухай хуулийн 13 дугаар дугаар зүйлийн 13.1.7 дахь заалт, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтын хэрэгжилтийн хүрээнд  Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журмыг шинэчлэн боловсруулах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/39 дугаар тушаалыг үндэслэн тус журмыг шинэчлэн боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулж байна.

Батлагдсан удирдамжийн дагуу зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд саналаа sarankhuu@mlsp.gov.mn цахим хаягаар болон ХНХЯ-ны 205 тоот өрөөнд ирүүлнэ үү.

Саналыг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авна.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Удирдамж
Дээш