ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах, Хамтарсан багаас үзүүлж байгаа үйлчилгээний зардлыг Төсвийн тухай хуулинд нийцүүлж судалгаа, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тооцох жишиг боловсруулах, Хамтарсан багаас үзүүлж буй үйлчилгээ тус бүрийн зардлыг тооцох аргачлалыг боловсруулах, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй зөвлөх багийг  мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

1.     Жишиг зардал боловсруулахтай холбоотой бичиг баримтын судалгаа хийх,

2.     Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулах,

3.     Хамтарсан багийн үйл ажиллагааны санхүүжилтийн  жишиг зардлыг боловсруулах,

4.     Холбогдох газруудаас ирүүлсэн саналыг нэгтгэх, саналын товъёог хийх,

5.     Шаардлагатай тохиолдолд сонгосон Хамтарсан багтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах,

6.     Талуудтай хийсэн уулзалт, хэлэлцүүлгээс ирсэн саналыг журамд тусгах эсэх асуудлаар захиалагч талтай зөвшилцөн шийдвэрлүүлж  журмын төслийг эцэслэн боловсруулж хүлээлгэн өгөх,

 

Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.             Боловсрол: 

·         Хүн ам, гэр бүл, эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, доктор бол давуу тал болно.

·         Хүн ам, эдийн засаг, нийгэм, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр мэргэшсэн.

2.             Туршлага:

·         Нийгмийн ажлын үйлчилгээний арга зүйн мэдлэг, туршлагатай.

·         Гэр бүл, нийгэм, эдийн засаг, хүчирхийллийн асуудлаар бодлого, хууль, хөтөлбөр  боловсруулах ажилд оролцож байсан туршлагатай.

·         Гэр бүл, нийгэм, төсвийн тооцоо, хүчирхийллийн талаар судалгаа, шинжилгээ хийж байсан, зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай.

·         Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

 

3.             Хэлний ур чадвар:

·         Англи хэлийг мэргэжлийн чиглэлээр хэрэглэх түвшинд эзэмшсэн.

 

4.             Мэргэжлийн ур чадвар:

o    Судалгаа, шинжилгээ, баримт бичиг боловсруулах,

o    Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;

o    Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;

o    Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;

o    Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;

o    Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.

o    Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2021 оны 03 дугаар сарын 01-ний 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5,

Засгийн газрын II байр,

Харилцах утас: 51-261415.

Дээш