Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй уулзлаа
Уулзалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан шинэ зохицуулалтын талаар танилцуулж мэдээлэл өгөв.

Мөн хоёр тал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хүн амын бүлэг тэр дундаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан болоод хүний хөдөлмөрлөх эрхийн талаар харилцан санал болилцсон юм.
Дээш