Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нийгмийн хөгжлийн хорооны 59 дүгээр чуулганд оролцож байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нийгмийн хөгжлийн хорооны 59 дүгээр чуулган 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 17-ны өдрүүдэд "Тогтвортой хөгжилд хүрэх нийгмийн тэгш шилжилт: нийгмийн хөгжил болон бүх нийтийн сайн сайхан байдалд цахим технологийн гүйцэтгэх үүрэг”  гэсэн тэргүүлэх сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр зохиогдож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нь чуулганы хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохиогдож байгаа “Тогтвортой хөгжил, түүний нийгмийн хэмжигдэхүүнийг хэрэгжүүлэх 10 жилийн үйл ажиллагааны хүрээнд Ковид-19-ийг дасан зохицох чадвартай, тогтвортой байдлаа хадгалан даван туулахад олон талт хамтын ажиллагааг дэмжих нь” сэдэвт Сайд нарын түвшний форумд панелистаар оролцов. Форумд оролцох үеэр  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тогтвортой хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгал, хүн ам болон цахим шилжилт, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Чуулганы хүрээнд зохиогдох хуралдаан болон салбар хуралдаануудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батцэцэг, Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал, Нийгмийн халамжийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, Хүүхэд, гэр бүл, залуучууд, ахмад настны хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, болон асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцохоор төлөвлөж байна. 

Дээш