Дэлхийн банк Монгол Улсын засгийн газартай ирэх 5 жилд хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо
uploaded picture
Дэлхийн Банк Групп нь Монгол Улстай байгуулах дараагийн Түншлэлийн Стратегийн Хүрээг боловсруулж байгаа бөгөөд тус баримт бичиг нь Дэлхийн Банк Группийн Монгол Улсад 2021-2025 оны хугацаанд хэрэгжүүлэх дэмжлэг туслалцааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох юм.
Энэ хүрээнд Дэлхийн Банкнаас Сангийн яамтай хамтран зохион байгуулсан цахим зөвлөлдөх уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа холбогдох албан тушаалтнуудын хамт оролцож, Түншлэлийн Стратегийн баримт бичгийн төсөлд дурдсан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Зөвлөлдөх уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газар, бүх яамд, тэдгээрийн харьяа агентлаг, байгууллагууд, газар нэгжийн төлөөлөл бүхий 70 орчим албан тушаалтнууд оролцлоо.

Дээш