МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН “ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” 116 ДУГААР ТОГТООЛ
Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2017 оны 116 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийг бүх яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэргэд байгуулсан.
Түүнчлэн бүх салбар, засаг захиргааны нэгжийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий дэд зөвлөлийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар, салбар зөвлөлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нараар ахлуулан ажиллуулж байна.