ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИД ҮЗҮҮЛЭХ ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ETUSLAMJ.MN МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх нийгмийн ажил, үйлчилгээний бүртгэлийн нэгдсэн программ, иргэд, олон нийтэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгөх, хэрэглэгчийн программ хөгжүүлэлтийг хийж байна.

Одоогоор Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 18 Нэг цэгийн үйлчилгээний төв, 16 Түр хамгаалах байраар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн мэдээллийг цахимжуулах ажил хийгдэж байгаа ба цаашид гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй 676 Хамтарсан багийг холбох ажил хийх юм.

Өнөөдрийн сургалтад 21 аймаг, 9 дүүргийн үйл ажиллагаа явуулж байгаа Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нийт 60 албан хаагчид хамрагдлаа. Сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлсэн үйлчилгээний бүртгэлийн ETUSLAMJ.MN системийн ашиглалтын талаар мэдээлэл, өгч харилцан санал солилцлоо.

АЧ ХОЛБОГДОЛ: Уг мэдээллийн системийг бий болгосноор

Үйлчилгээний бүртгэл, нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага талаас:

- Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн тохиолдол бүрийг бүртгэх,

- Хохирогчид үзүүлэх нийгмийн үйлчилгээний явц бүрийг тодорхойлох,

- Хохирогчийн тухайн үеийн бодит мэдээллийг албажуулах,

- Үйлчилгээний бүртгэл, мэдээллийг бүрэн цахимжуулах,

- Төрийн үйлчилгээний ил тод байдал, мэдээллийн цогц урсгал, үйлчилгээний хяналт, хариуцлага бий болгох,

- Бусад төрийн үйлчилгээний мэдээллийн сантай холбоно. Тухайлбал, ЦЕГ, Хүүхдийн тусламжийн 108 утасны төв, Ehalgbmj.mn, Хур систем.

- Анхан шатны бүх үйлчилгээг нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах, хяналт, хариуцлагын удирдлагын тогтолцоог сайжруулна гэж үзэж байна.

Иргэд, олон нийт талаас:

- Олон нийтийг соён гэгээрүүлэх,

- Иргэд, олон нийтийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх

- Хууль эрх зүйн болон хохирогчид үзүүлэх үйлчилгээний талаарх

мэдээллийг энгийн хэлбэрээр авах,

- Гэр бүлийн харилцааны тулгамдсан асуудал, хүчирхийллийг даван туулах зөвлөгөөг онлайн хэлбэрээр мэргэжлийн Сэтгэл зүйч, Хуульчаас /Chatbot/-р авах,

- Хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй тохиолдолд хамгааллын

үйлчилгээнд шуурхай хамрагдах боломжийг олгох юм.

Дээш