Мобиком корпорац МСҮТ, политехник коллежийн суралцагчдын цахим сургалтыг дэмжиж 9 GB дата эрхтэй шинэ дугаар олгож байна
Мобиком корпорац нийгмийн хариуцлагын хүрээнд Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор МСҮТ, политехник коллежийн суралцагчдын цахим сургалтыг дэмжиж 9 GB дата эрхтэй, 1000 нэгжтэй шинэ дугааруудыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-нийг хүртэл олгоно. МСҮТ, политехник коллежийн суралцагчид Мобикомын хот, хөдөөгийн аль ч салбараас суралцагчийн үнэмлэхээ үзүүлээд авах боломжтой.