Политехник коллеж, МСҮТ-ийн дотуур байрны 3045 суралцагч шинжилгээнд хамрагдаж, 2195 суралцагч орон нутаг руу буцлаа
КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн үед Улаанбаатар хотын 29 политехник коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд болон гадуур байрлаж байсан нийт 3568 суралцагч хөл хорионд ороод байсан. Энэ сарын 5-ны өдрөөс эхлэн орон нутгийн харьяалалтай суралцагчдыг шинжилгээнд хамруулж гэрт нь хариулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулав.
Уг үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны шуурхай штабаас удирдан сургуулийн захирлуудад чиглэл хүргүүлж гэртээ харих сургалцагчдыг шинжилгээнд бүрэн хамруулах, автобусанд нэгдсэн зохион байгуулалтаар суулгах, замдаа идэх хоол хүнсээр хангах, халдвар аюулгүй байдлын дэглэм сахиулж маск, бээлий, гар ариутгагч зэргийг биед нь өгч явууллаа.
Өнөөдрийн байдлаар 3045 суралцагч шинжилгээнд хамрагдсан бөгөөд 2195 суралцагч орон нутаг руу буцсан. Мөн 850 суралцагч өнөөдөр буцахаар төлөвлөөд байгаа бөгөөд 523 хүүхэд тодорхой шалтгаанаар үлдэж байна.
]