Дарамт хүчирхийллийг устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенцийн талаарх хэлэлцүүлэг болж байна

Энэ үеэр Цар тахлын үед Жендэрт суурилсан хүчирхийлэл дарамтаас сэргийлэх, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, Албан бус эдийн засагт ажиллаж буй хөдөлмөр эрхлэгчдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, Хөл хорионы улмаас улам бүр нэмэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг гарган тавих зэрэг чухал ач холбогдолтой сэдвээр хэлэлцэж байгаа юм.

УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын байрны дарамт, бэлгийн дарамтыг хориглох тухай зохицуулалтыг шинээр оруулж, ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд тодорхой заалтуудыг тусгахыг үүрэгжүүлсэн.

Хэлэлцүүлэгт Улсын Их хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Хүн амын сан зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар нар “дарамт, хүчирхийллийг устгах тухай” ОУХБ-ын 190 дүгээр конвенцод нэгдэн орох хэрэгцээ, шаардлагын талаарх байр сууриа илэрхийллээ. Мөн ОУХБ-ын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчоо захирал Клейр Куртье-Мюлдер “Дарамт, хүчирхийллийг устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенц, 206 дугаар зөвлөмжийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан дарамт, хүчирхийллийг хориглохтой холбоотой зохицуулалтын талаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ чуулган болон байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэх, санал боловсруулах ажлын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил танилцууллаа.

Дээш