Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Клэйр Куртье Мүлдэртэй цахимаар уулзлаа

Уулзалтаар талууд эрхэлсэн асуудлын хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл харилцан солилцохын зэрэгцээ дэлхий дахинд үүсээд буй цар тахлын нөлөөнд өртөж буй салбарууд, хүндрэл бэрхшээл, авч буй хариу арга хэмжээ зэрэг асуудлыг хөндлөө.

Цахим уулзалтад ХНХЯ-ны холбогдох газар, хэлтсүүд болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол дахь хөтөлбөр зохицуулагчийн газрын төлөөлөл оролцов.

Уулзалтын төгсгөлд хатагтай Клэйр өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсыг олон улсын түвшинд дэмжин, илүү өргөн хүрээнд хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: