“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ БАЙДЛЫН ТУХАЙ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, СУРГАГЧ БАГШИД ЭРХ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай монгол улсын хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг ойлголтыг түгээж, хандлагыг төлөвшүүлэх сургагч багш бэлтгэх, эрх олгох, сургагч багш нарыг давтан сургах, сургалт зохион байгуулах харилцааг зохицуулахын тулд “хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт”-ыг зохион байгуулах, сургагч багшид эрх олгох журмын төслийг боловсруулаад байна.
“Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт” нь Монгол Улсад 2017 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд одоогоор нийтдээ 280 гаруй удаагийн сургалтаар 10.000 гаруй хүнийг хамруулсан байна. түүнчлэн энэхүү сургалтыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүн заах боломжтой байдаг бөгөөд одоогоор 3 удаагийн багш бэлтгэх сургалтаар нийт 46 сургагч багш бэлтгэгдээд байгаа бөгөөд үүнээс 11 нь ахлах сургагч багш, 3 нь Трэйнэр буюу Дасгалжуулагч багшаар бэлтгэгдээд байна.
Иймд та бүхэн журмын төсөлтэй таниилцан boloroo.amjilt@gmail.com гэсэн хаягаар саналаа ирүүлнэ үү.
Журмын төслийг бүрэн эхээр хавсралт хэсгээс татаж авна уу.