Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо сэдэвт семинарыг зохион байгууллаа
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд ХНХЯ, Жендэрийн үндэсний хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамдтай хамтран Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр олон улсын “Men-care-Халамжит эрчүүд” аяны Монгол дахь үйл ажиллагааг дэмжиж “Нийгмийн хөгжилд Эрэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт семинарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Тус семинарыг ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, Дэлхийн банкны суурин төлөөлөгч, Монгол Улсыг хариуцсан менежер ноён Жеймс Андерсон нар нээж үг хэллээ.
Тус семинарт ХЗДХЯ,ЭМЯ, Эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ зэрэг нийт төр, ТББ-ын 50 гаруй оролцогчид оролцлоо. Эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажилагаа явуулдаг ТББ төлөөллүүд тус семинарыг цагаа олж зохион байгуулж буй ХНХЯ, ЖҮХ, Дэлхийн банкинд талархал илэрхийлж эрэгтэйчүүд, хөвгүүдийн чиглэлээр өнгөрсөн хэдэн жилүүдэд бодлого алдагдаж цаашид эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, дундаж наслалт, хөвгүүд, залуучуудын боловсрол зэрэгт анхаарал хандуулж бодлогын түвшинд эрчимтэйгээр ажиллах зэрэг саналуудыг өргөн дэвшүүлсэн юм.