Соёл, урлагийн салбарын төрийн албан хаагчидтай уулзав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар соёл, урлагийн салбарын төрийн албан хаагчидтай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр уулзав. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан соёл, шинжлэх ухааны салбарын ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх арга хэмжээний хүрээнд соёл, урлагийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, нэмэгдэл болон хөдөлмөрийн үнэлэмжээс шалтгаалан  өндөр ур чадвартай мэргэжилтнүүд гадаадад гарч ажиллах зэрэг асуудлаар салбарынхантай санал солилцож, цаашид авах арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой уулзалт боллоо. Соёл, урлагийн ажилтнуудын цалин нь бусад мэргэжлийн төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингаас харьцангуй доогуур хэмжээгээр тогтоогдсон тул энэ талаар нэлээд санал гарч, төрийн үйлчилгээний албаны ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох, цалингийн жишгийг бусад мэргэжлийн цалингийн жишигт хүргэх, мэргэжлийн ур чадвар шаардсан ажил мэргэжилд мэргэшлийн зэргийн нэмэгдэл тогтоох зэргээр саналууд олноор гарсан болно.

Дээш