Богино хэмжээний видео танилцуулга бүтээх студи сонгон шалгаруулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд төслийн бүрэлдэхүүн хэсгүүд болоод төслийн талаарх үндсэн мэдээллийг хүргэх зорилготой 30 секундээс 3 минут хүртэлх хугацаатай богино хэмжээний 6 төрлийн видео танилцуулга бүтээх студи сонгон шалгаруулж, хамтран ажиллана.

Студи нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Албан ёсны гэрчилгээ бүхий хуулийн этгээд байна.
  • Видео танилцуулга, киноны чиглэлээр 3-аас дээш жил ажилласан  туршлагатай найруулагч/редактор, зураглаач, график дизайнер бүхий мэргэжлийн багтай байх,
  • Олон нийт болон зорилтот бүлгүүдэд чиглэсэн 2-оос 4 минутын богино хэмжээний видео бүтээл хийж байсан туршлагатай,
  • HD форматын мэргэжлийн тоног төхөөрөмжтэй,
  • Албан ёсны байршил, хаяг, утасны дугаар, и-мэйл-тэй,
  • Өргөн сэдвийн хүрээнд богино хугацаанд чанартай бүтээл хийж байсан туршлагатай.

Ажлын даалгаврыг хавсралт хэсгээс авна уу.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй студи нь тавигдах шаардлагыг хангаж буйг илэрхийлэх баримт бичгүүдийг уг ажлыг хариуцан гүйцэтгэхэд оролцох ажилтнуудын анкет, өмнө хийж байсан бүтээлийн мэдээлэл, тус ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт mesp@mlsp.gov.mn цахим хаягаар болон Улаанбаатар-15170, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Макс цамхаг, 701-702 өрөөнд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Холбогдох утас: 7700 0784

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Богино хэмжээний видео танилцуулга бүтээх ажлын даалгавар
Дээш