Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй орон тоо тутамд ногдох төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.2-т өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулахаар, 144.3-т ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлөхөөр, 144.5-д уг төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журмыг Засгийн газар батлах, төлбөрийг гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулж, төлбөр хураалт, зарцуулалт, үр ашгийн талаар жил бүр олон нийтэд тайлагнахаар тус тус заасан.

Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 253 дугаар тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй орон тоо тутамд ногдох төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журам” (цаашид “журам” гэх)-ыг баталж, мөрдөж байна. Журам батлагдсанаас хойш холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орж, хэрэгжилтийн явцад эрх зүйн болон практик хүндрэл тулгарсан тул журамд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн.

Иймд тогтоолын төсөлд өгөх саналаа 2026 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн uyanga@mflsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.  

Холбоо барих утасны дугаар 261152


Хавсралт файл
№ Гарчиг Татах
1 Тогтоолын төсөл
Дээш