Журмын төсөлд санал авч байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаар тушаалаар баталсан "Төрөлжсөн асрамжийн газарт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах журам"-ыг одоо мөрдөж байгаа бөгөөд  уг журмыг шинэчлэн боловсруулж батлахаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төслийг боловсруулав.

Тушаалын төсөлтэй танилцан  саналаа тус яамны Нийгмийн халамжийн бодлогын газарт болон baasannyam@mflsp.gov.mn цахим хаягаар  ирүүлнэ үү.

Хавсралт файл
№ Гарчиг Татах
1 Журмын төсөл
Дээш