ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД САНАЛ АВЧ БАЙНА.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсэгт даатгуулагч энэ зүйлд заасан зардлын төлбөр авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон төлбөрийг олгох, санхүүжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална гэж заасан.
Засгийн газрын “журам батлах тухай” 2023 оны 422 дүгээр тогтоолоор баталж журмыг мөрдөн ажиллаж байна.
Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан санал авч байна.
Та бүхэн Засгийн газрын тогтоолын төсөлд саналаа otgontuya.d@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс Засгийн газрын тогтоолын төслийг бүрэн эхээр нь татан авч танилцана уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газар
Утас: 262686