Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдлаа

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /2026.11.04/ болж, Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгохтой холбоотой 8 асуудлыг хэлэлцлээ.

Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулсан, даатгуулагч, ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зохицуулалт тусгагдсан. Энэ хүрээнд Засгийн газрын дараах тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжлээ. Үүнд:

-2023 оны 416 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

-2023 оны 471 тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл төлөх ажил, мэргэжлийн жагсаалт, журам”-д өөрчлөлт оруулах тухай;

-2026 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн дээд хэмжээг батлах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай.

Түүнчлэн, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан дараах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тогтоолыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

-2024 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

-2024 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Ажил олгогчид ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх журам”-д өөрчлөлт оруулах тухай;

-2025 оны 01 дүгээр тогтоолоор баталсан “Нэрийн дансыг нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг тооцоотой холбогдсон харилцааг зохицуулах журам”-ыг хүчингүй болгох.

Дээш