Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны гишүүдийг чадавхжуулах сургалт болон Хөдөлмөрийн маргаан зохицуулалтын асуудлаар дүрэм, журмыг шинэчлэхтэй холбоотой уулзалт, хэлэлцүүлгийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж буй Зохистой хөдөлмөр ба худалдаа төсөлтэй хамтран зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгийг танхим болон цахим хосолсон
хэлбэрээр зохион байгуулж 150 гаруй сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах
гурван талт хорооны дарга, гишүүд оролцлоо.
Хөдөлмөрийн маргаан зохицуулалтын талаар сургалт хийж, зарим
сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны үйл
ажиллагааны талаар мэдээлэл сонсож,
хэлэлцүүлэг зохион байгууллаа.