Техникийн зохицуулалтын төсөлд санал авч байна
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу “Хязгаарлагдмал орчинд ажил гүйцэтгэхэд мөрдөх аюулгүй ажиллагааны техникийн зохицуулалт”, “Ажлын байран дахь асбестийн өртөлтөөс
ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийг боловсруулж, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд санал авч байна.