Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэлийг даган гарах стандартуудын төсөлд санал авч хэлэлцүүллээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэлийг даган гарах 6 стандартаас 2025 онд 3 стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулж, Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар батлагдсан.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 26.3-т “Жагсаал, цуглааны үеийн хүүхэд хамгааллын стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.” гэж, 28.5-т “Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.” гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд манай яамнаас санаачлан эдгээр стандартын төслийг боловсруулж, санал хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн “28.1.Төрийн байгууллага, албан тушаалтан гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээг хязгаарлах, зогсоох шийдвэр гаргахыг хориглоно.” гэж, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хөндөхгүй байх чухал заалт тусч батлагдсан.

Жагсаал, цуглааны үеийн хүүхэд хамгааллын стандартын анхдагч төслийг боловсруулахдаа Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль болон Монгол Улсын олон улсын гэрээтэй нийцүүлэхийг зорьж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, хэлтэс, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газраас хүүхэд, гэр бүл, жагсаал цуглааны асуудал хариуцсан нэгж, хэлтсийн удирдлага, алба хаагчид ирж оролцлоо.

Дээш